ХӨНГӨЛӨЛТ
- Элсэгчдэд үзүүлэх хөнгөлөлтүүд:
- Тус сургуульд элсэхийг хүсэгчийг ЭЕШ-нд бэлдэх курст суралцуулна.
- Энэ хичээлийн жилд элсэхээр бүртгүүлсэн эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 50 хүртэл хувь хөнгөлнө.
- Тус сургуульд суралцах “Урилга” эрхийн бичиг авсан элсэгчийг шууд элсүүлнэ.
- Урлаг спортын авъяастай бол оноо харгалзахгүй элсүүлнэ.
- Сургуулиас оюутанд үзүүлэх тэтгэлэг:
- Сургуульд тэнцсэн элсэгч сургалтын төлбөрөө 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ны дотор төлбөл хугацаанаас хамаарч 500 мянган төгрөг хүртэл хөнгөлнө.
- 4 улирал дараалан “онц” сурсан оюутанд Захирлын нэрэмжит тэтгэлэг олгодог.
- Урлаг спортын өндөр амжилт гаргасан тэргүүний оюутанд үүсгэн байгуулагчийн нэрэмжит тэтгэлэг олгодог.
- Төрөөс үзүүлэх хөнгөлөлтүүд:
- Сургалтын зээлийн сангийн буцалтгүй тусламж, зээлэнд хамрагддаг. Үүнд:
- Үндэсний тэтгэлэг
- Бүтэн өнчин болон хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сургалтын төлбөрийг төрөөс бүрэн хариуцна.
- Хөдөө орон нутгаас /500 км-с хол газраас/ ирж суралцагчийн өвлийн амралтын замын зардал
- Шилдэг оюутнууд дараах тэтгэлэгт хамрагдах бүрэн боломжтой:
- МУ-ын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг
- МУ-ын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг
- “Оюу толгой” компанийн тэтгэлэг
- Азийн сангийн тэтглэг
- “Монгол-Тайван” төвийн тэтгэлэг гэх тэтгэлэгийн сонгон шалгаруулалтанд өрсөлдөх боломжтой.