Танилцуулга

Олон улс судлалын дээд сургууль нь /ОУСДС/ 1996 онд Олон улс судлал, Гадаад харилцааны чиглэлээр байгуулагдсан анхны бие даасан сургууль юм.  Сургууль нь цэвэр тохилог орчинд, Засгийн газрын ордны хойно их дээд сургуулиуд, соёл шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн бүсэд байрладаг.

                ОУСДС нь орчин үеийн зах зээлийн нийгмийн  хэрэгцээт түгээмэл мэргэжлээр сургалт явуулж ирсэн 24 жилийн туршлагатай, 2 дахь удаагаа магадлан итгэмжлэгдсэн. Тус сургууль нь  “Дэлхийн философийн холбоо”-ны гишүүн, Олон улсын Монгол судлалын холбоо”-ны гишүүн байгууллага юм. Аз жаргалтай оюутан хөтөлбөр хэрэгжүүлэгч анхны сургууль.

 Сургуулийн дэргэд “Философи, Социологи,  Политологийн хүрээлэн”, “Шинэ  мянган” сониноюутнуудын дадлагын  ажилд зориулсан Аялал жуулчлалын бааз, “Дэлхийн эрдэмтэн профессоруудын монголын  академи” зэрэг байгууллагууд ажилладаг. Эдгээр байгууллагуудын үйл ажиллагаанд багш оюутнууд өргөнөөр оролцож судалгаа,  эрдэм шинжилгээний ажлын дадлага эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байдаг онцлогтой.

Олон улсын харилцаа, Философи, Эдийн засаг, Эрх зүй, Сэтгүүл зүй, Худалдаа, Бизнес  удирдлага, Аялал жуулчлал, Гадаад орон судлалын  чиглэлүүдээр оюутан сургадаг. Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалтын хөтөлбөрөөр явуулдаг.

ОУСДС нь Гадаад хэлний хичээлийн лингафоны кабинет, компьютерийн лаборатори, гадаад орон судлалын танхим, хуулийн клиник сургалтын кабинет, фитнес заалтай.

 

ОУСДС нь 20 мянга гаруй ном бүхий номын сан, уншлагын бие даасан танхимтай. Манай ном сан нь өөрийн сургуулиас  эрхлэн гаргасан ном сурах бичиг, гарын авлагаар болон дотоод гадаадад  англи хэл дээр хэвлэгдэн гарсан мэргэжлийн номоор фондоо тогтмол баяжуулдаг.

Олон улс судлалын дээд сургууль нь сургалт-эрдэм шинжилгээний байгууллага учраас сургуулийн  “Философи, Социологи, Политологийн Хүрээлэн”-ээс эрхлэн оюутнуудын мэргэжлийн хичээлийн ном товхимолыг олон улсын чиг хандлагад нийцүүлэн хэвлэн нийтлэж, сургалтандаа ашиглуулдаг. Тус сургуулийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээний  бүтээлүүд болон эрдэм шинжилгээний хурал, семинар,  конференц, симпозиумуудын илтгэлүүдийг эмхэтгэн “Эрдэм шинжилгээний бичиг”  нэртэй цуврал номыг хэвлэн нийтийн хүртээл болгодог.

ОУСДС –ийн эрдэмтэдийн бүтээлүүдээс англи, япон, орос хэл дээр хэвлэгдэн гарч дэлхийн олон эрдэмтдийн оюуны хүртээл болж байнаУг бүтээлүүд Америкийн amazon.com сайтад нийтлэгдсэн байдаг. Тус сургуулийн харъяа  “Философи, Социологи, Политологийн Хүрээлэн”- нь “Дэлхийн философийн холбоо”-ны жинхэнэ гишүүн бөгөөд Дэлхийн философийн 20, 21, 22, 23, 24-р их хурлуудад манай төлөөлөгч уригдан оролцон хуралдаан даргалж, илтгэл хэлэлцүүлж ирсэн. /fisp.org  сайтаас үзнэ үү/

ОУСДС нь 20 гаруй удаа төгсөлт хийсэн бөгөөд тус сургуулийг төгсөгчдөөс орчин үеийн жишигт нийцсэн боловсрол, харилцааны соёл эзэмшиж, үндсэн англи хэл сурахын зэрэгцээ 2-р гадаад хэлийг сонгон 2-оос доошгүй гадаад хэл эзэмшиж төгсдөг давуу талтай.

Түүнчлэн хэлний мэдлэгээ  гүнзгийрүүлж мэргэжлийн ажлын дадлага олох зорилгоор Япон улсад цалинтай дадлагад хамрагддаг.

Сошиалд хуваалцах: