Философийн шинжлэх ухааны  доктор, профессор Д.Дашпүрэв 1995 оноос  эхлэн санаачилж, санхүүжүүлэн зохион байгуулж ирсэн "Монголын философичдын  симпозиум" -ын ээлжит наймдугаар хуралдааныг  2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр  Олон улс судлалын дээд сургуулийн дэргэдэх " Философи Социологи, Политологийн хүрээлэнгээс зохион байгууллаа.

Энэ удаагийн симпозиум нь Дэлхийн философчдын 24 дүгээр их хурлын өмнө болж байгаагаараа ихээхэн онцлог юм. 2013 оны 8 дугаар сард Грекийн нийслэл Афин хотод болсон Дэлхийн философичдын 23 дугаар их хурлын үеэр дараагийн их хурхлыг БНХАУ-ын Бээжин хотод  хийхээр шийдвэрлэсэн бөгөөд энэхүү ээлжит  их хурлын сэдэв нь "Хүмүүн байхад суралцахуй" /Learning to be Human/ гэж 3Steering Committe" -гоос тогтоосон. 

Өрний филосойин уугуул ьэх орон эртний түүхт  Афин хотноо болсон Дэлхийн философичдын 23 дугаар их хуралд Д.Дашпүрэв "Философи ба үнэт зүлйин судлагааны хороо"-ноос ивээн тэтгэсэн "Азийн соёлоос өнөөгийн дэлхийн философид оруулж буй хувь нэмэр" сэдэвт дугуй ширээний 56 дугаар хуралдаанд "The Mongolian mind: A study of ancient Mongolian phlosophy"  гэсэн илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм.