Давуу тал
Дэлхийн 5 тивийн ХЭЛ,СОЁЛ, ХАРИЛЦААНД суралцана.
Манай сургуулийн давуу талууд:
- Тус сургууль нь Олон улсын харилцаа, Олон улс судлалын чиглэлээр байгуулагдсан анхны хувийн сургууль бөгөөд 24 жилийн дадлага туршлагатай.
- Засгийн газрын ордоны хойно Нийслэл хотын төвд их дээд сургуулиуд төвлөрсөн бүсэд байралдаг тул нийтийн тээврийн хүрэлцээ сайтай.
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр агуулгатай сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг.
- Эх орондоо төдийгүй гадаадын олон оронд Эрдэм, ном бүтээлээрээ танигдсан эрдэмтэн, профессор, ОББЭЭлчин сайд, мэргэжлийн дипломатууд хичээл заадаг.
- Тус сургууль нь Шинэ зууны хөгжлийн түвшинд тохирсон орчин үеийн сургалтын агууллага бүхий ном сурах бичиг боловсруулж хэвлүүлэн оюутан залуусын хүртээл болгодог.
- ОУСДС-аас эрхлэн гаргасан ном сурах бичгийг өөр бусад их дээд сургуулиуд өргөнөөр ашигладаг.
- Оюутанууд суралцах хугацаандаа үндсэн мэргэжлээс гадна 2-оос доошгүй гадаад хэлийг сурч төгсдөг тул хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай.
- Хамтран ажилладаг түшиц байгууллагуудад дадлага хийж туршлага хуримтлуулдаг.
- Тус сургуулийн оюутанууд Япон улсад цалинтай дадлагад хамрагдана.
- Спортын уралдаан тэмцээн,аялал жуулчлал, эрдэм шинэжилгээний хуралыг уламжлал болгон зохиодог.
- ОУСДС-ийн урлагийн клубт орж амьд хөгжимийн хамтлагт тоглон хөгжмийн боловсрол эзэмших боломжтой.
- Бидний хамтран ажилладаг гадаадын их дээд сургуульд оюутан солилцоогоор суралцаж мэргэжил дээшлүүлэх боломжтой.
- Кредит дүйцүүлэх,шалгалт өгөх замаар цаг хугацаа хэмнэж хугацаанаасаа өмнө суралцаж төгсөх боломжтой.
- Үндэсний болон сургуулийн сургалтын бүх төрлийн тэтгэлэг нийгмийн халамжинд хамрагдана. /хөнгөлөлт хэсгээс үзэх/
- Зээлээр суралцах боломжтой.
- Тус сургуулийн төгсөгчдөөс гадаадын их дээд сургуульд суралцагсдын тоо жилээс жилд нэмэгдэж байна.
- Эхний 20 элсэгчийг сургалтын төлбөрөөс 50 хүртэл хувь хөнгөлөнө.