Олон улсын харилцаа

Олон улсын харилцааны хөтөлбөр нь:  -Олон улсын бодлого, эдийн засаг, эрх зүй, аюулгүй байдал , батлан хамгаалах харилцааны чиглэлээр мэргэшсэн , гадаад хэлний өндөр мэдлэг, дипломат үйл ажиллагааны дадал чадвар эзэмшсэн боловсон хүчин бэлтгэн бакалаврын зэрэг олгох хөтөлбөр юм.

Ажлын байрны чиглэл , албан тушаал :   -Нийгэм улс төр , зах зээлийн эдийн засаг удирдлагын онол  арга барил, эзэмшсэн , олон улсын аюулгүй байдлын асуудлаар судалгаа хийж үнэлэлт, дүгнэлт гаргах , батлан хамгаалах гадаад бодолгыг хэрэгжүүлэх чадвартай төрийн албан хаагч, цэргийн дипломатч, атташе болон яам, тамгын газар,олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус өмчийн  аж ахуйн нэгж байгууллагын гадаад харилцааны   асуудал хариуцсан хэлтэс тасаг, газруудад гадаад харилцааны асуудал  хариуцан ажиллана.