Аялал жуулчлалын менежмент
“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН МЕНЕЖМЕНТ ”-ИЙН
“БАКАЛАВРЫН ЗЭРЭГ”-ИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ
ЭЗЭМШИХ ХӨТӨЛБӨР
Энэ хөтөлбөрөөр суралцагч нь:
- Ерөнхий эрдмийн суурь хичээлүүд;
- Мэргэжлийн суурь хичээл;
- Мэргэжлийн хичээлүүд;
- Сонгон судлах хичээлүүд, бүгд 120 кредитээс доошгүй байхаар сургалтанд хамрагдана.
Энэ хөтөлбөрийн нэн тэргүүний онцлог бол англи хэлийг ажил, мэргэжлийнхээ үндсэн хэрэглээний түвшинд эзэмшсэн байх ёстой. Гэвч суралцах оюутны хувийн сонголтоор япон, солонгос, хятад зэрэг манай орны нягт хамтын ажиллагаатай орны албан ёсны хэлийг тусгайлан эзэмшүүлж болдог.
Монгол улсын аялал жуулчлалын салбарын онцлогоос хамаараад баруун европын франц, герман, испани, итали хэлүүдийг бас тусгайлан сонгож суралцах боломжтой. Ер нь аялал, жуулчлалд иргэд нь өргөн хамрагддаг өндөр хөгжилтэй орны албан ёсны хэл судлал энэ хөтөлбөрт чухал байр суурийг эзэлдэг юм.
“Аялал жуулчлалын менежмент “-ийн бакалаврын зэргийн сургалтын нөгөө нэг чухал онцлог нь монгол орныхоо түүх, соёл хийгээд ард иргэлийнхээ аж амьдралын онцлог түүхэн ёс заншлыг нэвтэрхий сайн мэдэх явдал байдаг. Иймд монгол нийгмийн хөгжил, монголчуудын эдийн ба оюуны соёлын бахархалт зүйлийг тайлбарлан таниулж чаддаг байх хэрэгтэй учраас “монгол судлал”, “монголын уламжлалт ёс заншил”, “шашин шүтлэг”, “үндэсний зоог”, “тэмдэглэлт баяр ёслол” зэргийг дэлгэрэнгүй судлана.
Гуравдугаарт, энэ мэргэжлийн ажил үйлийн чухал хэсэг болсон “зочид буудлын сүлжээ, түүний удирдлага, үйлчилгээ”, “жуулчны баазын аж ахуй, санхүү”, “жуулчдын нисэх онгоц, галт тэрэгний сүлжээний бизнес” зэргийг нарийвчлан судладаг.
Аялал жуулчлалын бизнесийн мэргэжил бол ихээхэн эрэлттэй, бас их нарийн төвөгтэй, олон талтай байдагаараа онцлог юм.